МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын Эдийн засгийн тэнхимээс эрхлэн гаргадаг “ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК” сэтгүүлд судалгааны бүтээлээ хэвлүүлнэ үү.

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын Эдийн засгийн тэнхимээс эрхлэн гаргадаг “ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК” сэтгүүлд судалгааны бүтээлээ хэвлүүлнэ үү.

Нэр                                       “Эдийн засаг: Онол, Практик”               

Эрхлэх байгууллага         МУИС, ШУС, НУС, Эдийн засгийн тэнхим

Сэтгүүлийг анх эрхлэн гаргасан он          2000

Эрхэм Зорилго  Эдийн засгийн судалгааны чанарыг дэлхийн түвшинд хүргэх

Зорилт болон Хамрах хүрээ

Сэтгүүл-ийн гол зорилго бол Монголын эдийн засаг, түүний дэлхийн эдийн засагтай хэрхэн холбогдож буй талаар онолын болон эмпирик судалгаануудад өндөр ач холбогдол өгнө.

Хэл

Сэтгүүлийн хэл нь Монгол хэл байна. Абстракт нь англи, монгол хэл дээр байна.

Хэвлэлт                                                                          

Жилдээ хоёр дугаар гаргах ба судалгааны ажлуудад хөндлөнгийн давхар хянан магадлагаа хийн, нэг удаагийн дугаарт шаардлага хангасан 3-5 ажил хэвлэнэ. Сэтгүүлийн шүүлтийн тогтолцоотой эндээс  танилцана уу.

Судалгааны бүтээл хүлээн авах хугацаа: 2018.4.9-2018.4.22

Редакцийн зөвлөлийн гишүүд, хөндлөнгийн шинжээчид хянах: 2018.4.9-2018.5.11

Өгүүлэлд засвар оруулах: 2018.5.14-2018.5.31

Сэтгүүлийг хэвлэлтэнд бэлтгэх, хэвлүүлэх: 2018.5.21-2018.6.15

Судалгааны ажлыг цахим хэлбэрээр хүлээн авна. Судалгааны ажилд тавигдах шаардлагыг http://econjournal.mn цахим хаягнаас татаж авч үзнэ үү.

Сэтгүүлийн түгээлт, хамрах хүрээ

Сэтгүүлийг яам, агентлагууд, судалгааны байгууллагууд, номын сангууд, их cургуулиуд болон олон нийтэд түгээнэ.

Сэтгүүл хэвлэмэл бөгөөд цахим хэлбэрээр түгээгдэнэ.

Хэвлэмэл хувилбар                      

Сэтгүүл нийтдээ 300 хувь хэвлэгдэнэ. Шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Ерөнхий редактор хэвлэх тоог өөрчлөн тогтооно.

Электрон хувилбар

Сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллүүдийг өөрийн цахим хуудас дээр нээлттэй тавина.

Сэтгүүлийг цахим шуудангаар нийтэд түгээнэ.

Сэтгүүлийн цахим хувилбар нь уламжлалт нийтлэлүүдээс гадна зохиогчийн алгоритм, програм, болон ашигласан тоон мэдээллийг мөн нийтлэх боломжтой бөгөөд ингэснээр бусад судлаачид болон хэрэглэгчид академик ололтыг давтан гүйцэтгэх, өргөтгөх боломжоор хангагдана. Иймд зохиогчдоос эмпирик үр дүнг нь дуурайлган гүйцэтгэхэд шаардагдах тоон мэдээлэл болон програмын хуулбарыг цахим хэлбэрээр авна.

Редакцийн зөвлөл:
 
Редактор: Б.Алтанцэцэг
 
Гишүүд: Б.Бат /МУИС ЭЗТэнхим/
              Ц.Гэрэлт/ Virginia Tech, АНУ/
              Б.Сувд /МУИС ЭЗТэнхим/
              Б.Соёлмаа /МУИС ЭЗТэнхим/
              Б.Эрдэнэбат /МУИС ЭЗТэнхим/
              Т.Билэгбаатар /Shanghai University of Finance and Economics, БНХАУ/
              Г.Цогбадрал /Ryerson University,Канад/

 

Хаяг: МУИС-ийн хичээлийн 5-р байр, 608 тоот (Д.Дашдулам).

Цахим хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Утас: 77307730 (2303) (Д.Дашдулам)

 

“ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК” Сэтгүүлийн редакцийн зөвлөл