Судалгааны ажилд тавигдах ерөнхий шаардлага

  1. Судалгааны ажлын эхийг Монгол болон Англи хэл дээр өгч болно.
  2. Судалгааны ажлын формат нь: мөр хоорондын зай нь 2, фонтны хэмжээ 12, А4-ийн хэмжээтэй, microsoft word, latex аль алин дээр нь байж болно. Хуудсыг дугаарласан байна. Үгийн тоо 8000-аас хэтрэхгүй.
  3. Сэтгүүлд хэвлэгдэхээр шалгарсан ажил latex програм дээр байна.
  4. Судалгааны ажлын эхний нүүрэнд дараах мэдээллийг зайлшгүй оруулсан байна. Үүнд: (i) Судалгааны ажлын нэр; (ii) зохиогч, хамтарсан бүтээл бол хамтран зохиогчдын нэр болон харьяа байгууллагын нэр; (iii) сондгой тоотой хуудас бүрт судалгааны ажлын нэрийг header болгож оруулсан байна; (iv) хамгийн ихдээ 150 үгэнд багтаасан судалгааны ажлын товчлолыг (абстракт) оруулсан байна. Англи хэл дээрх ажлын абстрактыг монголоор, Монгол хэл дээрх ажлын абстрактыг англиар өгнө; (v) түлхүүр үгсийг JEL кодтой оруулсан байх ; (vi) гол холбоо барих зохиогчийн хаяг, талархал зэргийг footnote-р оруулсан байна.
  5. Томьёог баруун талд нь (1), (2), гэх мэтээр дугаарласан байна. Ямар нэг томьёоны гаргалгааг товчилж оруулсан бол бүтэн гаргалгааг нь тусдаа хуудсанд оруулсан байвал зохино. Томьёоны гаргалгааг хэвлэх хувилбарт оруулахгүй зөвхөн ажлыг унших шүүгчид ашиглана.
  6. Хүснэгт болон графикуудыг тус бүрт нь харгалзах нэртэй нь дугаарласан байна.
  7. Текстэн дунд өөр судалгааны ажлаас иш татахдаа зохиогчийн нэр, хаалтан дотор судалгааны ажил хэвлэгдсэн оныг оруулах байдлаар иш татна. Жишээ нь "...Anderson(1972) ажилд..." эсвэл хаалтанд бичих байдлаар "...(e.g., Smith et al., 1969)" гэх мэт. Ашигласан материалын жагсаалтыг гол текстийн ард оруулна. Ашигласан материалын жагсаалтыг доор харуулснаар зохиогчдын овгийн эхний үсгийн дарааллаар бичнэ.

Lee, D. and C. Kim, (1996), "A Comparison of Industrial and Trade Structures of Korea, Japan and the U.S.," The Korean Economic Review, vol.12, no.1, 135-154.

Anderson, T. W. (1971), The Statistical Analysis of Time Series, New York: John Wiley and Sons.

Wooldridge, J. M. (1994), "Estimation and Inference for Dependent Processes," in R. F. Engle and D. L. McFadden, eds., Handbook of Econometrics, Vol. IV , Amsterdam : Elsevier Science B.V., 2639-2738.

Сэтгүүлийн нэрийг товчлохгүй.

  1. Зохиогчид редакцын зөвлөлийн хүсэлтийн дагуу судалгааны ажилд ашигласан тоон өгөгдлөө гаргаж өгнө.

 Судалгааны ажлын нүүрний жишээ:

The Colonial Origins of Comparative Development: An Empirical Investigation

By DARON ACEMOGLU, SIMON JOHNSON, AND JAMES A. ROBINSON*

We exploit differences in European mortality rates to estimate the effect of institu-tions on economic performance. Europeans adopted very different colonization policies in different colonies, with different associated institutions. In places where Europeans faced high mortality rates, they could not settle and were more likely to set up extractive institutions. These institutions persisted to the present. Exploiting differencesi n Europeanm ortalityr ates as an instrumentfo r currenti nstitutions,w e estimate large effects of institutions on income per capita. Once the effect of institutions is controlledfor, countries in Africa or those closer to the equator do not have lower incomes.

Түлхүүр үгс: Economic growth, Institution, Instrumental variable,

JEL code: 011, P16, P51 

* Department of Economics and Business, North Carolina State University, Raleigh, NC 27695, USA and National Statistical Office, 647-15 Yoksam Kangnam, Seoul 135-723, Korea. (e-mail: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.)

Сэтгүүлийн шүүлтийн тогтолцоо

Сэтгүүл нь олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдийн нэгэн адил нэргүй шүүлтүүрийн системээр бүтээлийг шүүнэ.

  • Ерөнхий редактор бүтээлд тавигдах наад захын шаардлага хангагдаагүй гэж үзвэл нийтлүүлэхээр өгсөн бүтээлийг шууд буцааж болно.
  • Ерөнхий редактор нийтлүүлэхээр өгсөн бүтээлийг зөвлөлийн гишүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр буцаах шийдвэр гаргаж болно.
  • Редакцийн зөвлөлөөр зөвшөөрөгдсөн ажлуудыг тухайн сэдвээр нарийн мэргэшсэн нэг шүүмжлэгч рүү шүүлгэхээр илгээнэ.
  • Шүүмжлэгчийг редакцийн зөвлөл хөндлөнгийн оролцоо, нөлөөгүйгээр өөрсдийн бүрэн эрх мэдлийн хүрээнд зөвшилцөн сонгоно.
  • Шүүмжлэгч бүтээл шүүмжлүүлэх хүсэлтийг бүтээлийн товчлолттой хамт э-мэйлээр хүлээн авсны дараа 5 хоногийн дотор а) Шүүхийг зөвшөөрөх, б) Шүүхээс татгалзах, в) Шүүх завгүй гэдгээ мэдэгдэнэ. А) –аас өөр төрлийн хариу өгсөн тохиолдолд өөр шүүмжлэгч санал болгох эрхтэй.
  • Хэрэв а) төрлийн хариу өгсөн тохиолдолд бүтээлийг цахим хуудаснаас татан авч шүүмжлэх эрх нээгдэх бөгөөд хавсралтаар шүүмжлэгчийн хийх ёстой ажлын дарааллыг өгөв.

 

Эдийн засгийн тэнхимээс гаргах мэргэжлийн сэтгүүл

Нэр

            “Эдийн засаг: Онол, Практик”          

            “Economics: Theory and Practice”

Эрхэм Зорилго

Эдийн засгийн судалгааны чанарыг дэлхийн түвшинд хүргэх

Зорилт болон Хамрах хүрээ

Сэтгүүл-ийн гол зорилго бол Монголын эдийн засаг, түүний дэлхийн эдийн засагтай хэрхэн холбогдож буй талаар онолын болон эмпирик судалгаануудад өндөр ач холбогдол өгнө.

Хэл

Сэтгүүлийн хэл нь Монгол, Англи хэл байна. Абстракт нь англи, монгол хэл дээр байна.

Хэвлэлт                                                                         

Жилдээ хоёр дугаар гаргах ба нэг дугаарт 3-5 ажил хэвлэнэ.

Редакцийн зөвлөл

Сэтгүүл нь редакцийн зөвлөлтэй байна. Ерөнхий редактор буюу редакцийн зөвлөлийн дарга, гишүүдээс бүрдэнэ. Редакцийн зөвлөл 2 жилийн хугацаатай сонгогдоно.

Ерөнхий редактор:           

Б.Алтанцэцэг

Гишүүд:

Б.Сувд

Б.Бат

Б.Соёлмаа

Б.Эрдэнэбат

Ц.Гэрэлт

Нэг хүн нэмэх

 

Редакцийн зөвлөл

Редакцийн зөвлөл

Сэтгүүл нь редакцийн зөвлөлтэй байна. Ерөнхий редактор буюу редакцийн зөвлөлийн дарга, гишүүдээс бүрдэнэ. Редакцийн зөвлөл 2 жилийн хугацаатай сонгогдоно.

 

Ерөнхий редактор:

Б. Эрдэнэбат, Монгол Улсын их сургууль

Гишүүд:

Ц. Гэрэлт, Виржиниа Тех, АНУ

А. Гантунгалаг, Монгол Улсын их сургууль

Д. Ган-Очир, Монголбанк

Т. НоровсамбууДалхаус, Канад

Н. Ууганбаатар, Монгол Улсын их сургууль

Техникийн редактор

Д. Дашдулам

 

2017-2019 оны редакцийн зөвлөл

Ерөнхий редактор:

Б. Алтанцэцэг, Монгол Улсын их сургууль

Гишүүд:

Б. Бат, Монгол Улсын их сургууль

Т. Билигбаатар, Shanghai University of Finance and Economics, БНХАУ

Ц. Гэрэлт, Virginia Tech, АНУ

Б. Сувд, Монгол Улсын их сургууль

Б. Соёлмаа, Монгол Улсын их сургууль

Г. Цогбадрал, Ryerson University, Канад

Б. Эрдэнэбат, Монгол Улсын их сургууль

Техникийн редактор

Д. Дашдулам