• Home
  • Magazine
  • Сэтгүүлийн шүүмж тогтолцоо

 

Сэтгүүлийн шүүлтийн тогтолцоо

Сэтгүүл нь олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдийн нэгэн адил нэргүй шүүлтүүрийн системээр бүтээлийг шүүнэ.

  • Ерөнхий редактор бүтээлд тавигдах наад захын шаардлага хангагдаагүй гэж үзвэл нийтлүүлэхээр өгсөн бүтээлийг шууд буцааж болно.
  • Ерөнхий редактор нийтлүүлэхээр өгсөн бүтээлийг зөвлөлийн гишүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр буцаах шийдвэр гаргаж болно.
  • Редакцийн зөвлөлөөр зөвшөөрөгдсөн ажлуудыг тухайн сэдвээр нарийн мэргэшсэн нэг шүүмжлэгч рүү шүүлгэхээр илгээнэ.
  • Шүүмжлэгчийг редакцийн зөвлөл хөндлөнгийн оролцоо, нөлөөгүйгээр өөрсдийн бүрэн эрх мэдлийн хүрээнд зөвшилцөн сонгоно.
  • Шүүмжлэгч бүтээл шүүмжлүүлэх хүсэлтийг бүтээлийн товчлолттой хамт э-мэйлээр хүлээн авсны дараа 5 хоногийн дотор а) Шүүхийг зөвшөөрөх, б) Шүүхээс татгалзах, в) Шүүх завгүй гэдгээ мэдэгдэнэ. А) –аас өөр төрлийн хариу өгсөн тохиолдолд өөр шүүмжлэгч санал болгох эрхтэй.
  • Хэрэв а) төрлийн хариу өгсөн тохиолдолд бүтээлийг цахим хуудаснаас татан авч шүүмжлэх эрх нээгдэх бөгөөд хавсралтаар шүүмжлэгчийн хийх ёстой ажлын дарааллыг өгөв.