• Home
  • Magazine
  • Сэтгүүлийн ерөнхий шаардлага

 

Судалгааны ажилд тавигдах ерөнхий шаардлага

  1. Судалгааны ажлын эхийг Монгол болон Англи хэл дээр өгч болно.
  2. Судалгааны ажлын формат нь: мөр хоорондын зай нь 2, фонтны хэмжээ 12, А4-ийн хэмжээтэй, microsoft word, latex аль алин дээр нь байж болно. Хуудсыг дугаарласан байна. Үгийн тоо 8000-аас хэтрэхгүй.
  3. Сэтгүүлд хэвлэгдэхээр шалгарсан ажил latex програм дээр байна.
  4. Судалгааны ажлын эхний нүүрэнд дараах мэдээллийг зайлшгүй оруулсан байна. Үүнд: (i) Судалгааны ажлын нэр; (ii) зохиогч, хамтарсан бүтээл бол хамтран зохиогчдын нэр болон харьяа байгууллагын нэр; (iii) сондгой тоотой хуудас бүрт судалгааны ажлын нэрийг header болгож оруулсан байна; (iv) хамгийн ихдээ 150 үгэнд багтаасан судалгааны ажлын товчлолыг (абстракт) оруулсан байна. Англи хэл дээрх ажлын абстрактыг монголоор, Монгол хэл дээрх ажлын абстрактыг англиар өгнө; (v) түлхүүр үгсийг JEL кодтой оруулсан байх ; (vi) гол холбоо барих зохиогчийн хаяг, талархал зэргийг footnote-р оруулсан байна.
  5. Томьёог баруун талд нь (1), (2), гэх мэтээр дугаарласан байна. Ямар нэг томьёоны гаргалгааг товчилж оруулсан бол бүтэн гаргалгааг нь тусдаа хуудсанд оруулсан байвал зохино. Томьёоны гаргалгааг хэвлэх хувилбарт оруулахгүй зөвхөн ажлыг унших шүүгчид ашиглана.
  6. Хүснэгт болон графикуудыг тус бүрт нь харгалзах нэртэй нь дугаарласан байна.
  7. Текстэн дунд өөр судалгааны ажлаас иш татахдаа зохиогчийн нэр, хаалтан дотор судалгааны ажил хэвлэгдсэн оныг оруулах байдлаар иш татна. Жишээ нь "...Anderson(1972) ажилд..." эсвэл хаалтанд бичих байдлаар "...(e.g., Smith et al., 1969)" гэх мэт. Ашигласан материалын жагсаалтыг гол текстийн ард оруулна. Ашигласан материалын жагсаалтыг доор харуулснаар зохиогчдын овгийн эхний үсгийн дарааллаар бичнэ.

Lee, D. and C. Kim, (1996), "A Comparison of Industrial and Trade Structures of Korea, Japan and the U.S.," The Korean Economic Review, vol.12, no.1, 135-154.

Anderson, T. W. (1971), The Statistical Analysis of Time Series, New York: John Wiley and Sons.

Wooldridge, J. M. (1994), "Estimation and Inference for Dependent Processes," in R. F. Engle and D. L. McFadden, eds., Handbook of Econometrics, Vol. IV , Amsterdam : Elsevier Science B.V., 2639-2738.

Сэтгүүлийн нэрийг товчлохгүй.

  1. Зохиогчид редакцын зөвлөлийн хүсэлтийн дагуу судалгааны ажилд ашигласан тоон өгөгдлөө гаргаж өгнө.

 Судалгааны ажлын нүүрний жишээ:

The Colonial Origins of Comparative Development: An Empirical Investigation

By DARON ACEMOGLU, SIMON JOHNSON, AND JAMES A. ROBINSON*

We exploit differences in European mortality rates to estimate the effect of institu-tions on economic performance. Europeans adopted very different colonization policies in different colonies, with different associated institutions. In places where Europeans faced high mortality rates, they could not settle and were more likely to set up extractive institutions. These institutions persisted to the present. Exploiting differencesi n Europeanm ortalityr ates as an instrumentfo r currenti nstitutions,w e estimate large effects of institutions on income per capita. Once the effect of institutions is controlledfor, countries in Africa or those closer to the equator do not have lower incomes.

Түлхүүр үгс: Economic growth, Institution, Instrumental variable,

JEL code: 011, P16, P51 

* Department of Economics and Business, North Carolina State University, Raleigh, NC 27695, USA and National Statistical Office, 647-15 Yoksam Kangnam, Seoul 135-723, Korea. (e-mail: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.)