Сэтгүүлийн шүүлтийн тогтолцоо
Сэтгүүл нь олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдийн нэгэн адил нэргүй шүүлтүүрийн системээр бүтээлийг шүүнэ.
- Ерөнхий редактор бүтээлд тавигдах наад захын шаардлага хангагдаагүй гэж үзвэл нийтлүүлэхээр өгсөн бүтээлийг шууд буцааж болно.
- Ерөнхий редактор нийтлүүлэхээр өгсөн бүтээлийг зөвлөлийн гишүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр буцаах шийдвэр гаргаж болно.
- Редакцийн зөвлөлөөр зөвшөөрөгдсөн ажлуудыг тухайн сэдвээр нарийн мэргэшсэн нэг шүүмжлэгч рүү шүүлгэхээр илгээнэ.
- Шүүмжлэгчийг редакцийн зөвлөл хөндлөнгийн оролцоо, нөлөөгүйгээр өөрсдийн бүрэн эрх мэдлийн хүрээнд зөвшилцөн сонгоно.
- Шүүмжлэгч бүтээл шүүмжлүүлэх хүсэлтийг бүтээлийн товчлолттой хамт э-мэйлээр хүлээн авсны дараа 5 хоногийн дотор а) Шүүхийг зөвшөөрөх, б) Шүүхээс татгалзах, в) Шүүх завгүй гэдгээ мэдэгдэнэ. А) –аас өөр төрлийн хариу өгсөн тохиолдолд өөр шүүмжлэгч санал болгох эрхтэй.
- Хэрэв а) төрлийн хариу өгсөн тохиолдолд бүтээлийг цахим хуудаснаас татан авч шүүмжлэх эрх нээгдэх бөгөөд хавсралтаар шүүмжлэгчийн хийх ёстой ажлын дарааллыг өгөв.